Michael Kors | Yeet! Spring

Шангри-Ла Моллын 5 жилийн ойд зориулан Michael Kors брэнд 4-р сарын 30-ыг дуустал сонгогдсон загварууддаа 50%-ийн хямдрал зарлаж байна.

Дэлхийд хамгийн алдартай Америк дизайнеруудын нэг Michael Kors нь тансаг зэрэглэлийн, эрхэмсэг, дэгжин, үзэмжтэй загваруудыг урлаж, бүсгүйчүүдийн дунд байнгын эрэлтийг бий болгож чадсан загвар зохион бүтээгч юм.

1981 онд Michael Kors нэрийн бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаанд гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 870 гаруй  нэрийн дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Michael Kors Collection”, “MICHAEL Michael Kors” ба “Michael Kors Mens” коллекциуд нь хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн, дэлхий даяар загварын чиг хандлагыг тодорхойлогч брэнд болж чадсан. 

Michael Kors-ийн дэлгүүрүүд өөрийн удирдлага дор болон хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг ба Нью Иорк, Беверли Хиллс, Чикаго, Лондон, Милан, Париж, Истанбул, Дубай, Сөул, Токио, Хонг Конг, Шанхай ба Рио де Жанейро гэх зэрэг дэлхийн томоохон хотуудад үйл ажиллагаагаа явуулдаг.

Address: Unit 112a
Level 1

Opening hours:
10:00-22:00

Website:
www.michaelkors.com

Facebook:
Michael Kors