S Rewards аппликейшнаар хэрхэн оноо авах вэ?

S REWARDS АППЛИКЕЙШНЫ ТУХАЙ

Шинэ жишиг, шинэ хязгаарыг нээх алсын хараатай Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын зүгээс худалдааны төвөөр үйлчлүүлж буй үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан урамшууллын нэгдсэн систем болох "S Rewards" лояалти аппликейшныг танилцуулаад байна.

Монголдоо анхдагч олон улсын түвшний Моллын лояалти аппликейшн S Rewards нь хэрэглэгч бүрийн хүсэл хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцгой хөнгөлөлт, урамшууллыг та бүхэнд санал болгож байна.

Хэрэглэгч та бүхэн S Rewards аппликейшныг ашиглан Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүрүүдээр үйлчлүүлэх, худалдан авалт хийх бүртээ урамшууллын оноо авах боломжтой.

S Rewards аппликейшнд хэн бүртгүүлж болох вэ?

Та аппликейшнд бүртгүүлэхэд 18 нас хүрсэн, Монгол улсын (+976) бүртгэлтэй утасны дугаартай байх шаардлагатай.

S Rewards аппликейшныг хэрхэн татах вэ?

Хэрэглэгч та бүхэн App Store болон Play Store-с  “S REWARDS” гэж хайн аппликейшныг татаж авах боломжтой. Мөн доорх холбоосоор аппликейшныг татан авах боломжтой.

App Store: https://apps.apple.com/us/app/s-rewards/id6444931816

Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.mongolia.ub

Хэрхэн оноо авах вэ?

Хэрэглэгч төлбөр төлөх үедээ Голомт Банкны ПОС машин дээр өөрийн гишүүний QR кодыг уншуулснаар оноогоо авах боломжтой ба худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 1%-5% хүртэлх дүнтэй тэнцэх оноог цуглуулах боложмтой.

Оноогоо хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгч цуглуулсан лояалти оноогоо дараа дараагийн худалдан авалтын үнийн дүнгээс хасуулж хөнгөлөлт эдлэхээс гадна аппликейшн доторх маркет хэсгээс Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрт байрлах дэлгүүр, үйлчилгээний газруудын бүх төрлийн купон, ваучер, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудыг авахдаа ашиглах боломжтой юм. 

S Rewards аппликейшныг ашиглах заавар