S REWARDS

S Rewards аппликейшныг хэрхэн татах вэ?

Хэрэглэгч та бүхэн App Store болон Play Store-с  “S REWARDS” гэж хайн аппликейшныг татаж авах боломжтой. Мөн доорх холбоосоор аппликейшныг татан авах боломжтой.

App Store: https://apps.apple.com/us/app/s-rewards/id6444931816

Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.mongolia.ub

S Rewards аппликейшны тухай

Шинэ жишиг, шинэ хязгаарыг нээх алсын хараатай Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын зүгээс худалдааны төвөөр үйлчлүүлж буй үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ зориулан урамшууллын нэгдсэн систем болох "S Rewards" лояалти аппликейшныг танилцуулаад байна.

Монголдоо анхдагч олон улсын түвшний Моллын лояалти аппликейшн S Rewards нь хэрэглэгч бүрийн хүсэл хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцгой хөнгөлөлт, урамшууллыг та бүхэнд санал болгож байна.

Хэрэглэгч нь “S Rewards” аппликейшны гишүүн болсноор Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын дэлгүүрүүдээс худалдан авалт хийх бүрдээ урамшууллын оноо цуглуулах боломжтой ба цуглуулсан оноогоо дараа, дараагийн худалдан авалтдаа ашиглах, аппликейшн доторх бүх төрлийн купон, ваучер, бэлгийн карт болон хямдрал, урамшууллуудыг авахдаа ашиглах боломжтой юм.

S Rewards аппликейшнд хэн бүртгүүлж болох вэ?

Монгол улсад амьдарч буй 18 –аас дээш насны иргэд бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэхийн тулд танд Монгол улсын (+976) утасны дугаар байх шаардлагатай.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Та S Rewards аппликеишныг Apple App Store болон Google Play Store-с татан авч өөрийн гар утасны дугаараар бүртгүүлэх боломжтой.

Хэрхэн оноо цуглуулах вэ?

Та S Rewards аппликейшнд нэгдсэн Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын дэлгүүрүүдээс худалдан авалт хийх үедээ Голомт Банкны ПОС терминал дээр өөрийн аппликейшн доторх гишүүний QR кодыг уншуулан оноогоо авна.

Гишүүд өдөрт дээд тал нь 1,000,000 хүртэлх оноог цуглуулах боломжтой.

Лояалти оноо бодогдох хувь

Таны хийсэн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 1-5%-ийн урамшууллын оноо таны хэтэвчид орно.

Оноогоо хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгч цуглуулсан оноогоо худалдан авалтын үнийн дүнгээсээ хасуулах, аппликейшн доторх “Маркет” цэснээс бүх төрлийн купон, ваучер, бэлгийн картыг оноогоороо худалдан авах боломжтой.

Оноог зарцуулахад 1 оноо нь 1 төгрөгтэй тэнцүү байна.

S Rewards аппликейшнд нэгдсэн Шангри-Ла Төв болон Сэнтрал Тауэрын дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд болон Шангри-Ла Спорт Клуб, Адал явдлын бүс тоглоомын төвд үйлчлүүлэх, худалдан авалт хийх үедээ Голомт Банкны ПОС терминал дээр өөрийн аппликейшн доторх гишүүний QR кодыг уншуулан оноогоо зарцуулна.  

Гишүүнчлэлд нэгдэхэд хэр удах вэ?

Та гар утасны аппликейшнаараа бүртгэлээ үүсгэхэд таны гишүүнчлэл шууд идэвхжих болно.

Гишүүнчлэлийн төлбөр бий юу?

S Rewards аппликейшнд гишүүнээр бүртгүүлэхэд үнэ төлбөргүй болно.

Гишүүнчлэлээ хэн нэгэнд дамжуулж болох уу?

Гишүүнчлэлээ дамжуулах боломжгүй.

Оноогоо хэн нэгэнд шилжүүлэх боломжтой юу?

Оноогоо шилжүүлэх, бэлэглэх боломжгүй.

Онооны хүчинтэй хугацаа

Гишүүдийн цуглуулсан оноо нь тухайн жилдээ хүчинтэй байна.

S Rewards аппликейшны тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл

Харилцагчийн үйлчилгээний төв: 7010-1919 утсаар холбогдоорой.

S Rewards аппликейшны хямдрал, онцгой урамшууллын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл биднийг дагаарай. 

Facebook: https://www.facebook.com/Shang... 

Instagram: https://www.instagram.com/shan... 

Website: http://shangrilacentreub.mn/s-... 

Twitter: https://twitter.com/ShangriLaCentre