
Шангри-Ла Группийн түүх 1971 онд хамгийн анхны тансаг зэрэглэлийн зочид буудлаа Сингапур улсад байгуулснаар эхэлсэн юм.
Шангри-Ла хэмээх нэр нь зохиолч Жэймс Хилтон-ий 1933 онд гаргасан алдартай зохиол болох “Алдагдсан хязгаар” дээр дүрслэгддэг домогт газрын нэр бөгөөд Шангри-Лагийн зочид буудал амралтын газруудаараа дамжуулан дэлхий дахинаа таниулж чадсан тав тух, амар амгалан үйлчилгээг бүрэн дүүрэн илэрхийлж байгаа юм.
Хонг-Конг-д төвтэй Шангри-Ла Зочид буудал, Амралтын газрын сүлжээ нь өнөөгийн байдлаар ази номхон далайд тэргүүлэгч болоод байгаа билээ. Мөн Шангри-Ла нь дэлхийд тэргүүлэгч, дээд зэрэглэлийн зочид буудал, менежментийн компаниудын нэгд тооцогддог.
Дэлхий дахинаа нийт 100 гаруй зочид буудалтай бөгөөд эдгээр нь Ази, Номхон далай, Хойд Америк, Дундад Ази, болон Европд байршиж байна. Шангри-Ла Групп нь нийт 38,000 өрөөгөөр үйлчлэх боломжтой юм.
Шинээр ашиглалтанд орохоор хүлээгдэж буй зочид буудлын төслүүд нь Австрали, Бахрейн, Хятад, Камбож, Индонез, Саудын Араб зэрэг улсуудад явагдаж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэлwww.shangri-la.com хаягаар нэвтэрнэ үү.

MCS групп нь бизнесийн гараагаа 1993 он буюу Монгол улсыг зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед консалтинг үйлчилгээгээр эхлүүлж байсан бол өнөөдөр Монголдоо тэргүүлэх хувийн хэвшлийн групп компани болж өсөн дэвжээд байна. MCS группын бизнесийн гол үзэл санаа нь нийгмийн хүсэл сонирхлыг бизнестэй уялдуулах юм.
MCS групп нь хөрөнгө оруулж буй салбарууддаа үргэлж шинэлэг шийдэл, инновациудыг бий болгож байдаг нь бахархалтай юм. Тэдний бүтээн бий болгож буй бүхий л төслүүд нь шаргуу хөдөлмөр, ур чадвар, мэдлэг туршлага Монгол хүний ур ухаан дээр тулгуурласан билээ. Төслүүдийг дурдвал:
- Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын сумдуудыг төв цахилгааны шугамд холбосон
- Цахилгаан дамжуулалтын шугамыг орон даяар суурилуулсан.
- Юнител ХХК – орон даяар үүрэн холбооны целлулар технологийг танилцуулсан
- Юнивишн ХХК- Монголд анх удаа интернет, суурийн утас, телевизийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг танилцуулсан
- М-Си-Эс Кока Кола ХХК нь Монголд анх удаа дэлхийн брэндийг оруулж ирсэн
- Tiger шар айрагны үйлдвэрийг Монголд байгуулсан
- Сэнтрал Тауэр-оффисын барилга болон Белла Виста, Будда Виста, Вива Сити- орон сууцны хорооллууд зэрэг барилгын төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн
- Скай Ресорт – Монголд анхдагч олон улсын стандартын цана болон гольфийн баазыг байгуулсан
- Группын төслүүд нь Интермед эмнэлэг болон Шангри-Ла Төвийн төслүүдээр үргэлжилж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэлwww.mcs.mn хаягаар нэвтэрнэ үү.